Цэс

Дотоод журам

3 сар 27, 2017 - Танилцуулга

БАТЛАВ:

СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧ:                Г.АМАРТҮВШИН

ХӨЛӨНБУЙР СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН АЖИЛЧИД БОЛОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ДАГАЖ МӨРДӨХ ДОТООД ЖУРАМ.

2017.01.09-нд:                                                                                                      “Баян”

  1. Энэхүү дотоод журамнь: Хөдөө орон нутагт соёл урлагийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй зохион байгуулахад чиглэгдэнэ.
  2. Байгууллагын ажилтан албан хаагчид соёл урлаг олон нийтийн үйл ажиллагааг бүх нийтэд хүртээмжтэй,  түгээн дэлгэрүүлэх, чадварлаг боловсон хүчин бүрдүүлж, чанартай үйлчилгээг үзүүлэх зорилготой.
  3. Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Соёлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон Байгууллагын дотооджурмыг хууль мэт чанд сахин биелүүлэх үүрэгтэй.
  4. Ажлын байрны нөхцөл, тавигдах шаардлага:

1.1. Байгууллагын үндсэн үйлажиллагааявуулахадшаардлагатайнөхцөлболомжоорхангагдан, Хөдөө ороннутгийнсоёлурлагийгхөгжүүлэхэдмэргэжлийнтуслалцаа үзүүлэх, соёлурлаг, спортынолонталт үйлажиллагаагудирданзохионбайгуулах,, ажилтанбүршинийгсанаачлан, идэвхитэйбүтээлч хандлагатайшинэлэгаргабарилааражиллана.

1.2.Байгууллагын эд хөрөнгө, техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд анхаарч, эд хөрөнгө хариуцагч  ажилтан бүр ариг гамтай хэрэглэж, хайрлан хамгаалж, өөриймсөг хандана. Жич: /Эд хөрөнгө, хөгжим, техник,  тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийг Байгууллагын даргын зөвшөөрөлгүй бусдад дамжуулах ба  зөөвөрлөн хэрэглэхийг хориглоно./

1.3.Байгууллагын байр талбай, гэрэл цахилгаан, түлш халаалт, хөгжим техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид тулгуурлан, Баг байгууллага, аж ахуй нэгж, /Гадаад дотоод/-ын соёл, олон нийтийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага хамт олон, иргэд, соёл урлагийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахдаа 10-20%-ийн шимтгэл төлнө. Үндсэн үйл ажиллагааны орлого, шимтгэлийг 7хоногийн дотор орон нутгийн банкны салбарт байгууллагын /070835090 тоот/ дансанд төвлөрүүлнэ.

  1. Байгууллага, хамт олны хүлээх үүрэг хариуцлага:

2.1.Ажлын цаг ашиглалтыг нарийн чанд баримталж, өглөө 09.00 цагт ажилдаа ирэх, өдөр 13.00 цагт үдэлж, 14.00 цагт ажилдаа ирнэ. Орой 18.00 цагт ажлаас тарах ба ажлын 5-н өдөр цаг ашиглалтын горим зөрчсөн тохиолдолд хоцорсон, тасалсан цагийгхоногт шилжүүлэн цалингийн хариуцлага хүлээлгэнэ.

2.2.Тэмдэглэлт баяр ёслолын болон нийтээр тэмдэглэх баяр, гадна дотнын тоглолт, аймаг орон нутгаас зохион байгуулах ажил үйлчилгээнд /хагас, бүтэн сайн өдөр/ амралтын өдөр буюу илүү цагаар ажиллах, шаардлагатай тохиолдолд шөнийн цагаар ч ажиллах нөхцөлтэй байх ба гар утас,  холбоо барих хэрэгслийн дугаар, хаяг зэргийг тодорхой, байнгийн бэлэн байдалд биедээ авч явах  /Харин дээрхи тохиолдолд ажилласан бол, ажлын ачаалал багатай өдөр буюу дараагийн өдөр нь нөхөж амарна./

2.3. Ажилтан бүр үндсэн үйл ажиллагааны орлогод тодорхой хувиар орлого төвлөрүүлэх бөгөөд өөрөө санаачлан арга хэмжээ зохион байгуулах, бусдын зохион байгуулсан арга хэмжээнд цаг ашиглалты гбаримталж чанартай хүртээмжтэй, үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллана. /Хэрэв үзвэр үйлчилгээ явагдаж байгаа үед, эсвэл бэлтгэл ажлын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тохиолдолд 1 өдөр ажил тасалсанд тооцно./

2.4.Байгууллагын ажилтан нь ажлын байранд буюу ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын байраа 1 ба түүнээс дээш хоног орхих, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, ёс зүйн болон, сахилга хариуцлагын зөрчил гаргавал зохих хууль тогтоомж,  дотоод журмын дагуу /Энэхүү заалтын дагуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэлх/  арга хэмжээ тооцно.

2.5.Ажлын цагаар ажлын байр талбай, техник тоно төхөөрөмж ашиглан соёл олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахдаа ажилтан нь нууцаар болон илээр мөнгө төгрөг авах, түүнтэй адилтгах хөлс хөрөнгө,  эд материал нэхэж шаардахыг, мөн хувийн ажлаа зохицуулахыг хатуу хориглоно. /Дээрх зөрчил илэрвэл цалингиийн арга хэмжээ авна./

  1. Соёлын байгууллагаар үйлчлүүлэгчдийн хүлээх үүрэг хариуцлага:

3.1. Үйлчлүүлэгч олон нийт: Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээнд оролцогчид нь тодорхой төлбөр төлж  үйлчлүүлэхээс гадна, аливаа үйл ажиллагаанд цаг баримталж соёлтой боловсон оролцоно. /Үзвэр үйлчилгээ явагдаж байх үед зүй бус үйлдэл гаргах, архи тамхи хэрэглэх, эд хөрөнгөнд халдах, үзэгч оролцогч олон нийтэд хүндэтгэлгүй хандахыг хориглоно./

3.2.Соёл урлаг, спортын арга хэмжээг орон нутгийн иргэд, байгууллага хамт олон хамтран шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, Байгууллагын эд хөрөнгө Хөгжмийн зэмсэг, техник тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, зөөвөрлөн хэрэглэх ба өдрөөр, хоногоор гадагш авч явахтохиолдолд /10-20%/ түрээс төлж, орлогыг үндсэн үйл ажиллгааны орлогод тушаана.

3.3.Урлаг соёлын олон талт арга хэмжээг зохион явуулахад улиралын цаг, онцлогийг харгалзан үзэж сум орон нутгийн удирдлага болон хэв журам сахиулах тасагтай хамтран гэрээ байгуулан ажиллана. Орон нутгаас зохион байгуулсан нийтийг хамарсан онцгой шаардлгатай арга хэмжээнд /Үер усны, гал түймрийн, гамшиг ослын, салхи шуурга, аюултай үзэгдлийн үед/ авран хамгаалах, олон нийтийн дайчилгаанд ажилтан бүр  өөрийн биеэр оролцоно.

3.4.Үйлчлүүлэгч иргэд, олон нийт байгууллагын ажилтныг ажлын байранд нь нэр хүндэд нь халдах,  гутаан доромжлох, бие эрхтэнд халдах буюу хохирол учруулсан тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хуулийн байгууллагад хандаж зохих шийтгэл ногдуулна.

* Хүлээлгэх хариуцлага:

.- Дотоод журмын1.2, 2.1, 2.4, 2.5, 3.1, 3.4 дэхь заалтыг байгууллагын ажилтан зөрчвөл, мөн удаа дараа зөрчил дутагдлаа давтвал ажлын хариуцлага тооцож, цалингийн арга хэмжээа вахаас гадна, хамт олны хурлаар хэлэлцэн хуулийн дагуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авна. /Жич: Үйлчлүүлэгч  болон иргэд оролцогчид дотоод журмын дээрх заалтуудыг зөрчвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлнэ./

Дотооджурамтайтанилцсан.

Хөгжмийнбагш:                        А.Түмэнжаргал

Бүжгийнбагш:                          С.Гантөмөр

Номынсанч:                             Э.Золжаргал

Үйлчлэгч:                                  Б.Нарантуяа

Гэрээт ажилтан:                        Б.Батхуяг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн